2024 оны 03 сарын 25
Куб циркон (CZ) нь хямд үнэтэй алмаазны нэгэн сонголт юм. Энэхүү талст материал куб циркон (CZ) нь нийлэг материал бөгөөд энэ нь лабораторид бүтээгдсэн. Эрэлт нэмэгдсэний улмаас 1970-аад онд куб цирконы (CZ)-ийн арилжааны үйлдвэрлэл эхэлсэн.
Куб циркон нь алмазыг дууриалган хийсэн боловч алмазтай ижил төрлийн материал орц найрлагатай биш юм.Гэвч харагдах байдлын хувьд алмазтай ижил тунгалаг чанартай байдаг.Куб циркон нь өөрөө үзэсгэлэнтэй гялалзсан байдаг бөгөөд харагдах байдлаараа алмазтай ижил учир зарим хүмүүс алмаз гэж хэлж худалдах тохиолдол байдаг.Тиймээс худалдан авагчид маань найдвартай газраас сонголтоо хийх хэрэгтэй.
Куб цирконы чанарын үнэлгээний систем: A, AA, AAA, AAAA, AAAAA.
Хэдийгээр А зэрэглэлийн систем нь үйлдвэрлэлийн стандарт боловч энэ нь зөвхөн машинаар зүссэн куб циркон чулуунд хамаарна. Чанараар нь хамгийн бага зэрэглэл болох 1A-аас хамгийн дээд зэрэглэл болох 5А хүртэл хуваасан байдаг. 1А нь машинаар зүсэгдсэн куб циркон (CZ)-ийн хамгийн доод зэрэглэлд тооцогддог бол AAAAA буюу 5А нь хамгийн сайнд тооцогддог. Хатуулаг дээр үндэслэн үнэлдэг системээр 5А куб цирконы хатуулаг нь 8.5 байдаг.
Куб циркон нь сүйн бөгжний хувьд бас нэгэн тохиромжтой сонголт юм.
Хэрэв та алмаз эсвэл бусад маш бат бөх эрдэнийн чулууг төсөвлөх боломжгүй бол куб циркон бүхий сүйн бөгж нь хамгийн сайн сонголт байж болох юм. Чулуу нь зурагдаж гэмтсэн ч санаа зовох зүйлгүйгээр солиход хангалттай зардал багатай.
Куб циркон нь хүзүүний зүүлт, ээмэг, бугуйвч, бөгж болон өдөр тутам зүүдэггүй баяр ёслол арга хэмжээ,үдэшлэг гэх мэт үед зүүдэг үнэт эдлэлд хэрэглэхэд маш тохиромжтой байдаг.
Куб цирконон үнэт эдлэл цэвэрлэх.
Куб цирконыг өөрөө хэт авианы /ультрасоник/үнэт эдлэл цэвэрлэгчээр цэвэрлэж болно. Мөнгө эсвэл бүрсэн металлаар хийсэн куб циркон (CZ) үнэт эдлэлийг цэвэрлэхэд илүү зөөлөн аргыг хэрэглээрэй.Аяга таваг угаагч угаалгын шингэн болон маш зөөлөн сойз нь куб циркон(CZ)-ы бохирдолыг арилгахад хангалттай.Түүний гялтганасан байдлыг буцаан сэргээнэ.
Манай дэлгүүрээс(LULU JEWELRY) борлуулагдаж байгаа бүх үнэт эдлэл нь зөөлөн материалаар хийгдсэн хайрцагтай борлуулагддаг ба ингэснээр үйлчлүүлэгчиддээ үнэт эдлэлээ зөв хадгалж шороо тоос,зурагдах гэх мэт гэмтлээс хамгаалах боломж олгодог.
Куб циркон нь цирконтой адилхан уу?
Циркон ба куб циркон нь адил биш юм.