2021 оны 09 сарын 05
Эмэгтэйчүүд бол цаг үргэлж ямарч тохиолдолд үргэлж төгс байхыг хүсдэг хүмүүс юм. Гэрээсээ гарахдаа цүнх гэх мэт дагалдах хэрэгслийг ашиглахгүй бол ямар нэг юм үргэлж дутуу мэт санагдах болно. Тийм ээ, цүнх бол хэд хэдэн чухал үүрэг гүйцэтгэдэг загварын нэгэн чухал элемент юм. Тиймээс эмэгтэйчүүд цүнхээ үүрэхгүй л бол гадуур гарах болон ая тухтай аялах боломжгүй мэт юм.
Энэхүү загварын элемент нь хэд хэдэн чухал үүргийг гүйцэтгэдэг бөгөөд бусад зүйлээр сольж орлуулах боломжгүй зүйл юм. Цүнх бол гэрээсээ гадуур явах явцад бидний янз бүрийн хэрэгцээг хангаж байдаг зүйл юм.Үүнээс гадна цүнх нь бидний загварын хэв маягийг тодорхойлж байдаг чухал зүйл юм. Илүү загварлаг харагдахын тулд өмссөн хувцас нь дээрээ цүнхний загвар болон өнгийг тохируулахад л хангалттай. Цүнхний бас нэгэн давуу тал бол цүнх нь өөрөө нэгэн төрлийн хөрөнгө оруулалт юм. Бид үнэтэй цүнх худалдан авч хөрөнгө оруулах боломжтой. Хожим нь бидэнд мөнгө хэрэгтэй болох үед цүнхийг дахин зарж борлуулах боломжтой байдаг.
Цүнхний төрөл нь төрлөөсөө хамаараад өөр өөр үүрэгтэй байдаг тул мөн өөр өөр хэлбэр загвартай байдаг. Сургуулийн өдөр тутмын хичээлд хэрэглэх олон ном багтаах загвар бүхий сургуулийн цүнх мөн ажлын явцад ажлын хэрэгцээг хангах боломжтой байхаар хийгдсэн ажлын цүнх гэх мэт байдаг.
Янз бүрийн загвартай цүнхнүүд байдаг бөгөөд тэдгээрийг хэрхэн ашиглах, ямар үед авч явахаас хамаарч тохируулж болно. Жишээлбэл, үүргэвчтэй үүрдэг цүнх, доороо дугуйтай чирж авч явдаг чемодан, гартаа барьдаг гар цүнх гэх мэт.
Эмэгтэйчүүд цүнхээ зөв сонгохгүй бол гэрээсээ гарахдаа ямар нэг зүйл дутуу дулимаг байгаа мэт санагдах болно. Тиймээс, танд байх ёстой төрөл бүрийн цүнхийг тодорхойлцгооё. Энэ нь таныг авч явахад илүү тохь тухтай, өөртөө итгэлтэй байлгах болно.
Нэгдүгээрт гартаа барьж болох мөн үүрч болох жижиг цүнхний төрөл байдаг. Үдэшлэг, арга хэмжээнд явах үед гартаа барих болон үүрч болдог жижиг цүнх өргөн хэрэглэгддэг. Энэхүү цүнх нь жижиг хэмжээтэй бөгөөд ихэвчлэн гялалзсан загвартай байдаг. Энэхүү цүнхийг өмссөн хувцсандаа тохируулан янз бүрийн сонирхолтой загвартайг барьж болно.
Таньд байх ёстой дараагын цүнх бол аялалын цүнх юм. Энэ бол ус нэвтэрдэггүй материалтай цүнхний төрөл юм. Ихэвчлэн энэ цүнхийг спорт эсвэл аялалд зориулдаг. Энэ цүнхэнд олон зүйлийг нэг дор багтаах боломжтой.
Мөн тор мэт хэлбэртэй цүнхтэй байхаа бүү мартаарай. Энэ бол олон тооны эд зүйлсийг нэг дор авч явах боломжтой цүнх юм. Энэхүү цүнхний онцлог нь мөрөн дээрээ үүрээд авч явахад эвтэйхэн байхаар урт даацын оосортой байдаг. Энэ цүнхийг янз бүрийн үйл ажиллагаанд зориулан авч явах боломжтой.
Таных байж болох өөр нэг цүнх бол хобо цүнх юм. Энэ бол дугариг ба дөрвөлжин хэлбэртэй үүрдэг оосортой цүнх юм. Оосор нь богино болон урт байдаг. Хобо цүнхийг мөрөн дээрээ үүрэх эсвэл гар дээрээ зүүх байдлаар авч явж болдог.
Танд байх ёстой бас нэгэн цүнх бол үүргэвч юм. Энэ цүнхийг нуруундаа үүрэх бөгөөд маш олон зүйлийг багтаах боломжтой. Цүнхэн дэхь ачааны жин хоёр мөрөн дээр хуваагддаг тул үүргэвчээ үүрэхэд ядрах нь бага байдаг. Үүргэвч нь эд зүйлсээ цэгцтэй хялбар авч явахад чухал үүртэй.
Нэг оосортой слинг цүнх бол танд байх ёстой цүнхний дараагийн загвар юм. Энэ төрлийн цүнх нь олон янзын хийцтэй бөгөөд сонирхолтой загвартай байдаг. Ийм цүнх нь энгийн үед үүрэх болон зугаалгаар явахад тохиромжтой. Энэ цүнх нь багтаамж бага учир та зөвхөн хэтэвч, ухаалаг гар утас болон бусад жижиг зүйлээ авч явах боломжтой.
***