2021 оны 09 сарын 14
Эмэгтэйчүүдийн цүнхийг сонгохдоо хэмжээг нь зөв сонгох нь чухал юм. Загвар нь таалагдаж байна гээд шууд битгий цүнх худалдаж аваарай. Цүнхний хэмжээг анхаарч, энэхүү цүнх таны хэрэгцээнд нийцэж байгаа эсэхийг шалгаарай. Жижиг цүнх авах нь үнэхээр гайхалтай, гэхдээ таны хэрэгцээтэй бүх зүйл цүнхэнд багтах эсэхийг бодож үзээрэй. Хэрэв энэхүү цүнхийг зүгээр л гадуур зугаалахдаа барихаар зориулан авч байгаа бол жижиг хэмжээтэй байх нь хамаагүй юм.
Цүнхний хэмжээг өөрийн хэрэглээнд тохируулаарай. Хэрэв та амралтанд авч явахад зориулагдсан цүнх авч байгаа бол мэдээж хувцас, ариун цэврийн хэрэгсэл, нүүр будалтын хэрэгсэл гэх мэт зүйлсийг багтаах том цүнх хэрэгтэй болно. Хэрэв та оффис ажилруугаа явахдаа барьдаг цүнх сонгох гэж байгаа бол таны ажилд хэрэгцээт эд зүйлс хангалттай багтах эсэхийг мөн нягтлаарай. Хэрэв та гадуур зугаалахдаа барьдаг цүнх авахаар хүсч байвал түрийвч,ухаалаг гар утас, нүүрний будаг гэх мэт өөртөө авч явдаг жижиг зүйлүүд хангалттай багтдаг цүнхийг сонгоход болно.
Оффис цүнхний редакторын сонголт:
Lulu Style-аас SOPHIA цүнх: https://lulustyle.mn/products/41556/130858 ; https://lulustyle.mn/products/41556/130859
Худалдан авах гэж буй бүтээгдэхүүнийхээ чанарыг шалгахаа бүү мартаарай.Хямд үнэтэй гээд эцэст нь чанар нь хэт муугаас болж сэтгэлээр унахаар цүнх битгий сонгоорой.Үнэ нь нэлээд хямд байсан ч чанар нь боломжын байгаа эсэхийг шалгаарай.
Цүнхний чанарыг шалгахын тулд та тухайн цүнхний материалыг нь шалгаж болно. Цүнхний материал нь бат бөх, амархан урагдахгүй, гэмтэхгүй байх ёстой. Цаашилбал, чанар сайн байгаа эсэхийг шалгахын тулд та цүнхний оёдолыг шалгаж болно. Оёдол нь удаан хэрэглэсний дараа амархан гэмтэхгүй бат бөх эсэхийг шалгаарай. Мөн түүнчлэн цүнх нь дээр бэхлэгдсэн гоёл чимэглэлд анхаарлаа хандуулаарай. Чимэглэлүүд амархан салахааргүй байгаа эсэхийг анхаараарай.
Гадуур зугаалахдаа барих чөлөөт цүнхнээс редакторын сонголт:
Lulu style-аас BELLA цүнх : https://lulustyle.mn/products/41556/130850
Lulu style-аас KIARA цүнх : https://lulustyle.mn/products/null/135172
Lulu Style-аас SELENA цүнх: https://lulustyle.mn/products/null/130856
Эмэгтэйчүүдийн цүнхийг нарийн сонгох нь чухал юм. Цүнх таны бүх эд зүйлсийг багтаахаас гадна бусад үүргийг мөн гүйцэтгэж байдаг. Танийг загварлаг харагдуулах нь ч мөн үүнд хамаарна.
Жишээлбэл, та хөдөө хол замд явах бол,мөн мотоцикл унах эсвэл нийтийн тээврээр зорчих хэрэг гарвал үүргэвч сонгож явбал илүү хөнгөн их зүйлийг багтаах практик хэрэглээтэй байх болно.
Үүргэвчээ олон карматай байгаа эсэхийг шалгаарай, ингэснээр та эд зүйлсээ илүү нямбай цэгцтэй авч явж чадна. Мөн үүргэвчийг хөөрхөн загвартайгаар сонгож болно. Ингэснээр хөдөө амралт зугаалгаар явахдаа хотод их хэмжээний зүйл авч явж байхдаа ч загварлаг харагдаж чадна.
Цүнхний загвар, өнгийг мөн зөв сонгох хэрэгтэй. Гоё загвартай цүнхийг авч явахдаа бид өөртөө илүү итгэлтэй болдог. Та мөн энгийн хийцтэй цүнхийг сонгох боломжтой бөгөөд ингэснээр янз бүрийн арга хэмжээнд хаана ч авч явахад тохиромжтой. Цүнхний загварыг та өөрийнхөө загварын хэв маягт тохируулан өөрчилсөнөөр таны гадаад үзэмжийг илүү тодотгож өгнө..
Дараа нь дур булаам өнгөтэй цүнхийг сонгохоо бүү мартаарай. Цүнхний өнгө нь таны ерөнхий дүр төрхийг онцолж өгөх боломжтой. Та байгаа хувцасныхаа өнгөний дагуу цүнхний өнгийг сонгож болно. Та мөн төвийг сахисан өнгөтэй цүнх худалдаж авах боломжтой бөгөөд ингэснээр янз бүрийн өнгөтэй хувцастай тохируулан хэрэглэж болно.
Парти цүнхнээс редакторын сонголт:
Lulu Style-аас GALAXY цүнх: https://lulustyle.mn/products/41556/129694
Lulu Style-аас LUNA цүнх: https://lulustyle.mn/products/null/135176